2021 онд тренд болж буй 6 будалт

Сүүлийн хоёр жил бидний амьдралын хэв маяг, хувцаслалтын стиль төдийгүй нүүр будалтын хэв маяг ч нэлээд өөрчлөгдсөн билээ. Тухайлбал, өдөр тутамдаа маск зүүх болсноор нүүр будалтын тренд илүү энгийн, минимал болж хүмүүс арьс арчилгаандаа ихээр анхаарах болсон. Тэгвэл 2021 онд хамгийн их анзаарагдах болсон нүүр будалтын хэв маягаас хуваалцъя.

Муужгай нүд

Хурц төгсгөлтэй контур, классик хэлбэрийн мууран нүдний будалтаас илүү богино төгсгөлтэй, минимал маягаар контурдсан будалт тренд болоод байна.

Урт сормуус

Өдөр тутамдаа маск зүүж байгаа учир бүсгүйчүүд нүдэндээ илүү акцент өгч тодоор будах болсон. Тийм ч учраас энэ жил маш урт, өтгөн сормуус моданд орох нь.

Уруулын будаг эргэж ирлээ

Сүүлийн үед бүсгүйчүүд уруулаа натурал өнгөөр будаж уруул өнгөлөгч, тинт зэргийг түлхүү хэрэглэж байсан бол 2021 онд уруулаа тодоор будах тренд эргэн ирлээ. Ялангуяа намар өвлийн улиралд хүрэн, гүн улаан өнгүүд гайхалтай харагддаг шүү.

Нүдээ хараар хүрээлэх

Одоогоос 10 гаруй жилийн өмнө охид бүсгүйчүүдийн дунд түгээмэл тренд байсан нүдээ хараар хүрээлдэг хурц будалт нь энэ намар эргэн ирээд байна.

График хүрээ

График хүрээтэй будалт загварын тайзыг чимсээр л байна. Саяхан болж өнгөрсөн загварын 7 хоногийн үеэр минимал будалт дээр график хүрээ зурсан будалт их хийсэн байсан. Харин хар бараан гэхээс илүү өнгөлөг пастель өнгүүдийг түлхүү сонгосон харагдсан.

Байгалиараа хөмсөг

Сүүлийн хэдэн жил өтгөн, үсэрхэг хөмсөг хит болж байсан бол одоо хөмсгөө будалгүй байгалиар нь орхих цаг иржээ. Хөмсөгөө тод будахгүйгээр зориулалтын гелээр бага зэрэг дээшээ босгоход л хангалттай.

stylee.mn



кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …