Сахарын хэрэглээг бууруулах таван арга

Бид өдөр тутамдаа эрүүл хооллохыг хичээх болсон хэдий ч “нуугдмал” сахарын талаарх ойлголт дутмаг хэвээр байна. Гол шалтгаан нь дэлгүүрийн эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнийг ялгах хоол тэжээлийн талаарх мэдлэг дутмаг байгаатай холбоотой. Зарим нэмэлт сахар нь жимсний чанамал, цэлцэгнүүр, зөгийн бал, сироп гэх мэт бүтээгдэхүүнд их байдаг.

НУУГДСАН САХАР ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь ихэвчлэн тухайн бүтээгдэхүүнд нэмэлт сахар орсон нь анзаарагддаггүй буюу илт чихэрлэг амттай биш байдаг. Бидний хэрэглэдэг сахарын дөрөвний нэг нь боловсруулсан хоолонд нуугддаг. Жишээ нь пастаны соусанд нэг удаагийн үйлчлэх хэмжээнд бараг таван цайны халбага сахар агуулагддаг. Зарим алдартай кетчупийн илчлэгийн 80 хувь нь сахараас бүрддэг. Сахар нь шөлнөөс аваад салатны амтлагчинд хүртэл нуугддаг.

САХАРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ТАВАН АРГА

Нэмэлт сахарын хоосон илчлэг нь жингийн илүүдэлд хүргэхээс гадна цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг. Сайн мэдээ гэвэл сахараа бууруулах нь таны бодож байгаагаас илүү хялбар байж болох юм.

1.Бүтээгдэхүүний шошгыг уншаарай

Хоол хүнсэнд агуулагдах бусад төрлийн сахарын эх үүсвэр болох сахароз, глюкоз, декстроз, лактоз, мальтоз, бор будааны сироп, жимсний шүүсний баяжмал, эрдэнэ шишийн сироп, меласс зэрэг агууламжийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар зарим сахар нь байгалийн гаралтай хоол хүнсэнд ч агуулагддаг гэдгийг мэддэг байх нь чухал. Жишээлбэл, сүүнд агуулагдах лактоз, жимс дэх фруктоз нь элсэн чихрийн нэмэгдэлгүй ч шим тэжээлийн шошго дээр “элсэн чихэр” гэж гарч ирдэг.

2.Байгалийн гаралтай сахар орлуулагчийг ашиглаарай

Эрдэнэ шишийн өглөөний хоол, иогурт, салатны амтлагч, эсвэл сүү орлуулагч бүтээгдэхүүн (будаа, гашиш, шар буурцаг гэх мэт)-нд гайхмаар их хэмжээний нэмэлт сахар агуулагддаг. Тиймээс өглөөний цайнд сахарын нэмэлтгүй овьёосны зутан бэлдэж гадил болон бусад жимс жимсгэнээр амт оруулахыг зөвлөж байна.

Мөн нэмэлт сахаргүй сүүнд хасарваань эсвэл үзэм нэмж, ванилийн ханднаас хэдэн дуслыг хийх нь бага сахарын агууламжаар амтыг маш сайн нэмэгдүүлдэг.

3.Байгалийн амтыг эрхэмлээрэй

Чихэрлэг амттанг орлох зүйл бол жимс юм. Синнамон, задь, амт оруулагч башир цэцэг зэрэг нь сахарын оронд жимс, үр тариа, тарганд чихрийн амтыг орлох байгалийн амтлагч болдог.

4.Шингэн элсэн чихрээ багасгаарай

Хийжүүлсэн ундаа, чихэрлэг кофе, цай, нимбэгний ундаа зэргийг багасгах хэрэгтэй. Харин үүний оронд олон төрлийн цай уух эсвэл илчлэггүй ундаа болох цэвэр усанд нимбэгний хальс эсвэл зүсэм жимс нэмж амт оруулаарай.

5.Чихрийн хэрэглээг нүдээрээ төсөөлөөрэй

Шим тэжээлийн талаарх мэдээллийн хэсэгт тухайн бүтээгдэхүүнд агуулагдах сахарын талаарх мэдээлэл байдаг. 4 гр сахар нь нэг жижиг халбага юм уу нэг ширхэг ёотонтой тэнцдэг. Дараагийн удаа хүнсний дэлгүүрээс хүйтэн ундаа худалдан авахаасаа өмнө хэдий хэмжээний сахар агуулсан байгааг шошгоны мэдээллээс олж хараад хэдэн ширхэг ёотон болохыг төсөөлөөд үзээрэй.

взять займ онлайн срочно credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно онлайн

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …