Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, авто оношилгооны төв орчмын цахилгааныг хязгаарлана

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын хүрээнд 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх тул 2021 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд зарим газар цахилгааны хязгаарлалт хийхээр болсныг УБЦТС ТӨХК-аас мэдэгдлээ.

Тодруулбал өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, авто оношилгооны төв орчмын цахилгааныг хязгаарлах юм байна.

Аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд:

  • Сонгинохайрхан дүүргийн 20, 21, 22, 32 дугаар хороо
  • Тахилт
  • Мал бордох
  • Баруун туруун
  • Эмээлт
  • Рашаант
  • Төмөр замын 361-ийн гарам
  • Жаргалант тосгон
  • Партизан
  • Ар гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдахыг мэдэгдлээ.
мгновенный кредит на карту онлайн credit-n.ru беспроцентный займ онлайн на карту

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …