Хорихын хүүхдүүдэд ном бэлэглэв

nom huuhdud horih “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнгөрсөн бямба гаригт тохиосон.  Энэ өдөр улс даяар хүүхдийн сайн сайхны төлөө олон сайн үйлсийн аян, хөдөлгөөн өрнөж хүүхдийг баярлуулахын тулд ихэнхдээ чихэр, жимсээр тэднийг баярлуулан өнгөрөөдөг. Тэгвэл “Номтой нөхөрлөе” клуб нь ард иргэддээ “Хүүхдэд чихэр биш ном бэлэглэцгээе” уриалга гаргаж насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангийн хүүхдүүдэд 500 ширхэг ном, оньсон тоглоом, рубик шоо бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт “Номтой нөхөрлөе” клуб нь анх Монгол Улсын өнцөг булан бүрт номын гэгээг түгээх, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, Монголчуудаа дэлхийд хамгийн их ном уншдаг, оюунлаг ард түмэн болгох” гэсэн эрхэм зорилготой хагас жилийн өмнөөс үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн билээ.

Одоогоор номын гэгээг улс орон даяар түгээх зорилтын хүрээнд Улаанбаатарын 3 их дээд сургууль, ерөнхий боловролын 2 сургуульд салбар клубээ байгуулж залуусыг номонд уриалан дуудаж байна. Мөн Зүүнхараа, Говь-Алтай зэрэг хөдөө орон нутагт байгуулж алс холын Туркын Анкара, Измир, Оросын Москва, Английн Лондон, Америкийн Лос анжелес, Стоколм зэрэг хилийн чанадын хотуудад салбар клубээ байгуулжээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …