Чих яагаад шуугидаг вэ?

princ_rm_photo_of_anatomy_of_earХүмүүс нас ахиад ирэх үесд чих нь гэнэт шуугиж зовоож байгаа тухай гомдоллож  эхэлдэг.

Энэ шуугиан нь өдрийн гэрлийн дуу шиг,  алсын салхины чимээ шиг  эсвэл далайн дунд чихээ наагаад сонсоход дуулддаг чимээ шиг  байдаг. Энэ юу вэ?

Физиологийн талаас нь үзэх юм бол бухимдал ба чихний ачааллаас болж энэ эрхтэний булчингууд дээд зэргээр ажилласнаас судаснууд нь хатуурдагт байгаа юм. Хүчилтөрөгчийн дутагдал ихссэнээс мэдрэлийн үйл ажиллагаа, чихний өөрийнх нь зохион байгуулалт алдагдаж шуугиан бий болдог.

Мөн сонсголын мэдрэлийн үрэвсэл, шүдтэй эсвэл зүрхтэй (даралт, атеросклероз)-той холбоотой асуудлуудаас болж чих шуугидаг. Ямар ч тохиолдолд эхний удаа чих хамар хоолойны эмчид үзүүлэх хэрэгтэй. Чих шуугих нь зөвхөн барилгачин, жолооч гэх мэтийн сонсголын ачаалал ихтэй хүмүүсийн мэргэжлийн өвчин төдий биш одоо чихэвчээр байнга хөгжим сонсдог өсвөр насны залуусын асуудал болоод байна.

Санал болгох мэдээ

Цирроз буюу элэгний хатуурлын илрэх шинж тэмдгүүд, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг элэгний хатуурал гэнэ.  …