Нийтийн үйлчилгээг бүхэлд нь хянах, удирдах, Диспетчерийн төв байгуулана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах болон НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах талаар Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм.
Энэ төв нь эрүүл, аюулгүй, тухтай орчинд иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн аж ахуйн бүх үйлчилгээ, инженерийн хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, зохицуулах, хянах, мэдээллээр хангах /нэгдсэн диспетчер/ зэрэг үйл ажиллагаа явуулах юм.  Одоогоор хотын дулаан, цахилгаан, ус  хангамж  зэрэгтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд, хөдөлгөөний ачаалал, зөрчил, ослыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллаж байгаа юм. Харин Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төвийг байгуулснаар дээрх шуурхай мэдээллийн төвүүдийг нэгтгэж, нэгдсэн нэг удирдлагаар хангах боломжтой болно гэдгийг хотын Ерөнхий ерөнхий менежер онцолсон.
Өөрөөр хэлбэл, иргэд цахилгаан, дулаан, ус, замын хөдөлгөөний ачаалал зэрэгтэй холбоотой санал хүсэлт, гомдолоо нэг л газар хандаж шийдвэрлүүлэх боломжтой болох юм. Мэдээллийн технологийн орчин үеийн шийдэлд тулгуурласан Диспетчерийн төв байгуулах бөгөөд эхний ээлжинд мэдээлэл хүлээн авах замаар буюу хяналт, мониторингийн дэд бүтцийн үндсэн бааз суурийг бий болгох юм байна. Энэ зардалд 1.7 тэрбум төгрөг шаардагдах тооцоог ШУА-ийн Информатикийн хүрээлэн гаргажээ. Энэ хөрөнгө нь гудамж талбайд ажиллах хяналтын камерын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, хотын нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалт үйлчилгээг хянах, зохицуулахад зориулагдах юм байна.
Цаашид дэд бүтцийг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээг бүхэлд нь хянах, удирдах, цаашилбал хот орчмын байгаль орчны хяналтыг ч гүйцэтгэх боломжтой болно гэдгийг танилцуулгын үеэр хэлж байсан юм. Тус төвийг 22 ажилтантайгаар байгуулахаар төлөвлөсөн байна. НИТХ-ын Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэн дэмжсэнээр, Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын нэгдсэн төв байгуулах тухай тогтоол гаргахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …