Дагавар охиндоо хэт их давстай хоол идүүлж, амийг нь хөнөөсөн ээжид 10 жилийн ял оноожээ

imagesДагавар охиндоо  их хэмжээний давстай хоол идүүлэн амь насыг хөнөөсөн хойд ээжид 10 жилийн ял оноолоо гэж өчигдөр Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэллээ.

Иргэн Ким (51) нь 2 жилийн өмнө тухайн үедээ 10, 12 настай байсан 2 хүүхэдтэй иргэн Жонгтой гэр бүл болсон бөгөөд хадмууд нь түүнд тааламжгүй хандаж байгаа дургүйцлээ дагавар хүүхдүүддээ гарган , өнгөрсөн 7 сараас эхлэн нэг сарын хугацаанд   7 хоногтоо 2~3 удаа тэдний идэх хоолонд 2-3 амны том халбага давс хийн хүчээр идүүлдэг байсан ажээ. Хэт их давстай хоол идсэн хүүхдүүд тэр даруй бөөлжиж байсан ч хойд ээж нь зодож дахин идүүлдэг байсан ба үүнээс болж  өнгөрсөн 8 сард 10 настай охин нь  унтаж байхдаа гэнэт их хэмжээгээр бөөлжиж,  тэр дороо эмнэлэгт хүргэгдсэн боловч нас барсан байна.

Охины биед  насанд хүрсэн  хүний биед байх давсны  хэмжээнээс  хэд дахин их давс агуулагдаж байсан нь түүний биеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан,  үхэлд хүргэсэн бөгөөд  энэ бүхэнд хойд ээж буруутай хэмээн  үзэж түүнд 10 жилийн ял оноосон байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …