Нас барсан нярай “чандарлах”-ын яг өмнө амь оржээ

Crying-Baby-001Хятадад нэгэн гайхамшигтэй хэрэгт тохиожээ. Тодруулбал, Аньхуэй мужийн нэгэн эмнэлэгт нас барсан нярай чандарлахын яг өмнөх гашуудлын ажиллагааны үеэр гэнэт чарлан уйлж амь орсон байна.

Эхээс мэндлээд дөнгөж 1 сар хүрсэн бяцхан охин амьсгалын замын хүнд өвчтэй байсан бөгөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад ямар ч найдлагагүй болсон тул эмчийн зөвлөснөөр охины эцэг эх эмчилгээ хийлгэхийг зогсоожээ. Улмаар нас барсны гэрчилгээг авч оршуулгын ажлыг нь хийж байжээ.

Ус уух хувьтай охин амь орсон даруйд хүүхдийг яаралтай эмнэлэгт эргүүлэн аваачиж,  эрчимт эмчилгээ хийж байгаа гэнэ. Одоогоор охиныг үхсэн гэж оношилсон эмчийг мужийн цагдаагийн газраас байцааж байгаа юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …