6 сарын 02-нд хаахаар төлөвлөөд байсан Зайсангийн хойд талын 500 метр замыг энэ долоо хоногт хаах байсныг хйошлуулжээ. Учир нь тус замын голд байрлах жижиг төмөр бетон гүүрийн ойр орчимд эзэн тодорхойгүй, шилжүүлэх шаардлагатай шугам сүлжээ байсаар байна. Тиймээс эзэшигчийг тодорхой болгосны дараа ажил явагдах юм. Мөн 6 сарын 02-нд хаахаар төлөвлөсөн Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1.2 км авто замын хөдөлгөөнийг хаах хугацааг хойшлууллаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанд өөрчлөлт орсон бөгөөд Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөж, зам хаах хугацааг товлон, тухай бүрт нь мэдээлнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …