Швед улс дахь МЗХ-ны салбар “Тусгай 28-р цэцэрлэг”-т тоглоом хандивлахаар боллоо

1472316_599220463448332_1578869263_nШвед дахь МЗХ-ны салбар зөвлөл өөрийн орон лугаа чиглэсэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн тусгай 28-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ тоглоом бэлэглэхээр болжээ. Өөрсдийн биеэр хүрэлцэн ирээгүй ч МЗХ-оор дамжуулан өнөөдөр тоглоомыг эздэд нь гардуулан өгөх юм байна.
Тус холбоо нь энэ оны 1-р сард Швед улсад сурч, ажилладаг залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөл болон байгуулагдсан билээ. Тэргүүлэгчээр нь тус улсад боловсрол эзэмшиж байгаа Д.Наранxүү болон 6 тэргүүлэгч гишүүдийн хамтаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа дунд “Авлигын эсрэг: би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлснээс гадна Швед улсад боловсрол эзэмшихтэй холбоотой уулзалт семинарыг зохион байгуулж 7 илтгэгч оюутан өөрийн мэдлэг оюунаа хуваалцжээ. Уулзалтыг Монгол Улсын Элчин Сайдын Яам болон Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоод хамтран зохион байгуулсан байна. Энэ үеэр 100 гаруй монголчууд ирж оролцсон бөгөөд тус улсын ахлах болон их дээд сургуулийн бакалавр, магистрантурт сурч буй монгол оюутан залуучуудад Шведийн боловсролын системийн онцлогийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, харилцан туршлага солилцож, их дээд сургуульд суралцахаар хүсч байгаа бусад залуучуудад дэлгэрэнгүй зөвлөгөөг өгч хоорондоо танилцан цаашид хамтран зохион байгуулах боломжтой арга хэмжээний талаар санал хуваалцжээ. Мөн Стокгольм хотын ойролцоо явган аялал, урлаг, спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Швед дэх салбар зөвлөл нь цаашдын үйл ажиллагаагаа тогтворжуулж, улам өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …