Х.Нямбаатар:БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсны улмаас боомтын үйл ажиллагааг зогсоосон

БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн “Ковид-19” халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоолоо.

Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар” Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай утсаар холбогдлоо. Хил хамгаалах байгууллагаас өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсан тул 30 гаруй мянган иргэдээ шинжилгээнд хамруулах шаардлага гарсан. Иймээс боомтын үйл ажиллагааг түр зогсоолоо гэдгээ манай хилийн байгууллагад мэдэгдсэн.

Манай улсаас тээвэр хийж байгаа жолооч нар ямар нэгэн хятад иргэнтэй харилцах боломжгүй байдлаар дэглэм сахиулсаар ирсэн. Тухайлбал, монгол жолооч хилийн 0 цэг дээр машинаа үлдээдэг. Тухайн цэг дээр Эрээнд тусгаарлалтад байгаа жолооч ирж, машиныг нь аваад өөрсдийн гааль дээр хүргэж өгдөг. Гаалийн хашаанаас цааш өөр нэгэн хятад жолооч агуулах руу явж, ачааг ачиж, буцаад гаалийн хашаанд хүргэх өгөх байдлаар сүүлийн хэдэн сар явж байгаа. Өөрөөр хэлбэл манай талаас халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн зүйл огт байхгүй.

Асуудлыг наашлуулах талаар Гадаад Харилцааны Яам холбогдох шугамаар ажиллаж байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …