Нэхмэл пончо
Gabriela Hearst болон Jonathan Simkhai брэндүүдийн 2021 оны намар өвлийн коллекциудад орсон нэхмэл материалтай нөмрөг энэ намрын тренд болоод байна. Уг пончонууд нь биед эвтэйхэн, дулаахан байхаас гадна тун загварлаг харагддаг шүү.
Металл өнгө
Chanel, Balmain зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд намар өвлийн шинэ коллекциуддаа алтлаг, мөнгөлөг, рөүзголд зэрэг металл өнгийн куртка хүрмүүдийг түлхүү оруулж өгсөн байна.
Содон өнгөний хослол
Энэ жилийн нэгэн өвөрмөц тренд бол тэр бүр хамт ашиглагдаад байдаггүй содон өнгүүдийг хослуулах юм. Тухайлбал, Jil Sander брэнд нь гич болон лимоны шар өнгүүдийг хослуулж ашигласан бол Roksanda брэнд тод ягаан өнгийг мариголд цэцгийн бор өнгөтэй хослуулсан хүрэм гаргаж шинэлэг дүр төрхийг бүрдүүлжээ. Харин Jason Wu, Tod’s брэндүүд илүү өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хар хөх, завсрын ногоон өнгө, шаргал бэйж өнгөтэй пальтонуудыг гаргасан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу