Гормоны батга гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?

Гормоны батга нь өсвөр насны үед “шилжилтийн нас”-тай холбоотой гормоны хэлбэлзлээс болж гардаг ч гэлээ хэдэн ч насны насанд хүрэгчдэд бас гарч болно. Ялангуяа сарын тэмдэг ирэх, жирэмслэх, цэвэршилт явагдахтай холбоотойгоор эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог.

Тухайлбал 20-29 насны эмэгтэйчүүдийн 50%-д нь гормоны батга гардаг. 40-49 насны эмэгтэйчүүдийн 25%-д нь гормоны батга гардаг гэсэн тоо баримт байдаг.

Гормоны батгыг хэрхэн таних вэ?

Өсвөр насанд гормоны батга Т-зоноор буюу дух, хамар, эрүү хэсгээр гардаг.

Насанд хүрэгчдэд гормоны батга U-зоноор буюу хацраас доош эрүүний хажуугаар гардаг.

Зарим хүмүүст хар батга, цагаан батга, жижиг идээтэй батга эсвэл үрэвсэлтэй батга буюу cystic acne болж гардаг. Үрэвсэлтэй батга нь арьсны гүнд үүсээд толгой нь гарч ирдэггүй, хүрэхэд зөөлөн, хөндүүртэй байдаг.

Гормоны батга дараах гормоны өөрчлөлтүүдээс болж гарах нь элбэг:

  • Сарын тэмдэг
  • Поликистик өндгөвчний хам шинж
  • Цэвэршилт
  • Андроген дааврын хэмжээ ихсэх

Гормоны өөрчлөлт дараах байдлаар батга гарахад нөлөөлнө:

  • Арьсанд нийтэд нь үрэвсэл үүсгэнэ
  • Арьсны тос ялгаруулалтыг ихэсгэнэ
  • Арьсны нүхийг арьсны үхэжсэн эсүүд бөглөнө
  • Бөглөрсөн арьсны нүхэнд батга үүсгэгч Propionibacterium acnes бактери арьсны себумаар хооллон үржинэ

Гормоны батгыг хэрхэн эмчлэх вэ?

Таны батга хөнгөн хэлбэрийнх биш л бол гаднаас нь юм түрхээд барагтаа л бол эдгэхгүй. Учир нь гормоны батга ихэвчлэн арьсны гүнд үрэвсэлтэй батга болж гардаг учраас арьсан дээр түрхдэг тоснууд гүнд хүрч чаддаггүй. Харин дотроосоо эм ууж гормоноо тэнцвэржүүлбэл гормоны батга арилах боломжтой.

Жирэмснээс хамгаалах эм

Батгыг эмчлэхэд ашигладаг жирэмснээс хамгаалах эмнүүд ethinylestradiol дээр нэмээд drospirenone, norgestimate, norethindrone гурвын аль нэгийг агуулсан байдаг. Энэ хоёр төрлийн гормон нь батга үүсгэхэд нөлөөлдөг гормоныг тэнцвэржүүлдэг.

Гэхдээ та өмнө нь цусны бүлэгнэлтэй байсан бол, цусны даралт ихэсдэг бол, хөхний хавдар тусаж байсан бол, мөн тамхи татдаг бол хэрэглэж болохгүй.

Андроген дааврыг дарангуйлах эм

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст андроген гэх эр бэлгийн даавар байгалиасаа ялгарч байдаг. Гэхдээ энэ даавар хэтэрхий ихэдвэл арьсны эс, тосыг зохицуулдаг үсний уутанцарт (арьсны нүх) нөлөөлж батга гаргадаг.

Ретиноид

Витамин А-аас гаргаж авдаг ретиноидыг хөнгөнөөс дунд зэргийн үрэвсэлтэй батгыг эмчлэхэд хэрэглэнэ. Ретиноид агуулсан тос, серумууд худалдаанд байдаг ч гэлээ арьсны эмчээс илүү хүчтэйг бичүүлж авсан нь дээр шүү. Хэрвээ та ретиноид хэрэглэж байгаа бол өдөр нь заавал нарны тос түрхээрэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …