Та үзэсгэлэнтэй сайхан болохын тулд нүүрэн дээрээ улаан гал дүрэлзүүлэн асаалгаж чадах уу? Тэгвэл таны нүүр болон бусад хэсгийн арьсан дээр чинь шууд гал асаадаг Хятадын нэгэн улмажлалт массажны арга байдаг гэнэ.
Эл массажийг хийхийн өмнө үйлчлүүлэгчийн арьсыг сайтар цэвэрлэж, чийгтэй алчуур тавьдаг байна. Үүний дараа нойтон алчуур дээр шатамхай бодис цацаж, гал асаана. 20-30 секунд орчим гал ассаны дараа галаа унтрааж массаж хийж эхэлдэг аж. Ийнхүү халуун гал арьсанд шууд нөлөө үзүүлсэний дараа тусгай массаж хийж, ядаргаа тайлан арьсыг татаж, чангаруулдаг байна .