ЭМЯ-наас коронавируст халдвар (Сovid-19)-ын нөхцөл байдлын мэдээг өглөө /2021.10.23/.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1733 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс дотоодын халдвар 1731 бол хоёр тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн байна.
Дотоодын халдвар:
- Улаанбаатарт – 1086
- Орон нутагт – 645 тохиолдол PCR-аар батлагджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын хүндрэлийн улмаас 17 хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Нийт нас баралт 1570 болоод байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараар улсын хэмжээнд 18384 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51682 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.