НӨАТ-ын сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 34,317,014 баримт хамрагдсанаас:

3 сая төгрөгийн 4

1,5 сая төгрөгийн 38

500 мянган төгрөгийн 330

100 мянган төгрөгийн 3048

30 мянган төгрөгийн 30984 баримт тохиролд таарч азтан боллоо.

Супер азтан тодорсонгүй.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …