Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээжээ

Өчигдөр /2021.10.26/ 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.

Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16 хувь гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Осол гаргасан жолооч ” Машиндаа уучихсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо” хэмээн ярив.

Мөн энэ сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Приус маркийн автомашины жолооч нь жолоо барьж байх үедээ зорчигчдын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гурван хүний амь насыг хохироосон зам тээврийн осол бүртгэгджээ.

Тиймээс жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …