Т.Баярхүү: Хүн амын 50 хувь нь гурав дахь тундаа хамрагдвал зарим хязгаарлалтуудыг цуцална

Засгийн газрын өнөөдрийн /2021.10.27/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ковид 19”-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг өөрчлөхөөр боллоо. Одоо бидний мөрдөж буй журамд улаан, улбар шар, шар ногоон гэсэн дөрвөн төрлийн зэрэглэл байгаа. Энэ журам нь вирус шинэ байхад батлагдсан учраас цаашдаа вакцинжуулалт, нийгэм эдийн засгийн байдалтай холбож зохицуулахаар боллоо.

Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал зарим хязгаарлалтуудыг цуцална. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн үйл ажиллагааг илүү нээлттэй явуулах боломж, бололцоогоор хангаж өгч байгаа юм. ” гэлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …