Монголын хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа үндэсний бичгээр урлав

Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа монгол бичгээр урласан бүтээлийг гардуулах ёслол Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын дүрмийг үндэсний монгол бичгээр, тэр дундаа бийрээр уран бичих аяныг “Монгол дуу, дүрс сан” ТББ-аас санаачлан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин, Бичиг соёл төв, олон улсын уран бичлэгийн холбоотой хамтран зохион байгуулав.

Аяны хүрээнд Улаанбаатар хот, 21 аймгийг төлөөлсөн 11-19 насны уран бичээч 37 сурагч НҮБ-ын 111 зүйл бүхий дүрмийг хуваан авч А3 хэмжээтэй тусгай цаасан дээр бийрээр уран бичсэнийг хавтаслан ном болгосон байна. Энэхүү бүтээлийг Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрад гардуулав.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …