БНСУ-аас 19,4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

Эрээн хотод коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан БНХАУ тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад буй.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, барааны татан авалтыг эрчимжүүлж, тасалдуулахгүй байх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд өчигдөр /2021.11.03/ БНСУ-аас эмнэлгийн зүү тариур, дуслын шингэн, өргөн хэрэглэгддэг антибиотик, цус шингэлэх эм зэрэг нэн шаардлагатай 19.4 тонн эм эмнэлгийн хэрэгслийг агаарын тээврээр татан авлаа.

Цаашид тасалдах магадлалтай жагсаалтад орсон эм, эмнэлгийн хэрэгслүүдийг энэ сарын 5, 8, 10-ны нислэгээр татан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэхгүй байх шаардлагыг эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад тавьж буй бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хяналт тавин ажиллах юм.

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …