Улаанбаатар хотод өнөөдөр суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2,978 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд доорх цэгүүд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд
I тунд 57
II тунд 141
нэмэлт сэргээх тунд 3,538
нийт 3,736 иргэнийг дархлаажуулсан байна.
Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,954 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67,603 (76.1 хувь), 16-17 насны 26,573 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Дархлаажуулалтын цэгүүд (дүүрэг бүрээр):