Энхийг сахиулагчид үерийн голомтод ажиллаж байна

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын хэмжээнд сүүлийн гурван жил дараалан үерийн гамшиг нүүрлэж байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар тус улсын 10 мужийн найм нь үерт нэрвэгдэн Жонглэй болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Юнити мужад хамгийн их хохирол амсаад байна.

Энэхүү үерийн гамшигт өнөөдрийн байдлаар 800000 орчим хүн нэрвэгдсэн бөгөөд цаашид гамшигт өртөж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Ажиллагааны газар оронд орон нутгийн хүн амын 80 орчим хувь нь хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай төдийгүй тус улсын цагийн байдал, эдийн засгийн уналт болон коронавирусын халдварт өвчин ихэссэн зэрэг нь иргэдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь эх орондоо буцсан энэ үед батальоны хариуцлагын бүсэд үерийн түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж, НҮБ-ын бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангахын тулд үерээс хамгаалах далан босгох, иргэдийн нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байна гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …