“Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг байсан XII ангийн сурагч О бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. 


        Энэхүү ноцтой хэргийн мөрөөр Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, талийгаач охин О амиа алдахаасаа өмнө О.Банди гэгчид удаа дараа дарамтлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, энэ тухайгаа дотуур байрныхаа багш, жижүүр, ангийн багш, сургуулийнхаа захиралд мэдэгдсэн ч тэд ямар ч хамгаалах арга хэмжээ аваагүй, харин ч эсрэгээрээ доог, тохуу хийж байсан тухай бодит мэдээллийг нийтэд ил болгосон юм. Түүгээр зогсохгүй, О.Банди гэгч нь дотуур байрны гадаа удаа дараа очиж, талийгаач О-г дууддаг байсан, талийгаач О дотуур байрнаасаа нимгэн цамц, углааштай гарч явахыг дотуур байрных нь жижүүр анзаараагүй гээд энэ аймшигт хэрэг үйлдэгдэх урьдач нөхцөл хэрхэн бий болсон тухай ч мэдээлсэн билээ. 

Эмч болох мөрөөдөлтэй, эелдэг, даруу зантай охин О.Банди гэгчийн хүчээр үерхэх, уулзах саналыг зөвшөөрөөгүйнхээ төлөө, энэ тухайгаа дотуур байрны багш, ангийн багшаасаа тусламж хүссэнийхээ төлөө бусдын доог, тохуу болж, эцэст нь амь насаа алдсан энэ хэрэг олон нийтийн сүлжээний хэдхэн хоногийн дуулиан болоод мартагдах учиргүй. Ялангуяа олон нийтийг цочроосон энэ хэргийн ул мөрөөр нийтэд ил болсон аймаг, сумдын ЕБС-ийн дотуур байрнуудын багш, жижүүрүүдийн хараа хяналтгүй, хайхрамж, хариуцлагагүй байдлыг энэ чигээр нь орхиж болохгүй юм. 

           Иймд Эргэлт.мн мэдээллийн сайт энэхүү хэрэг үйлдэгдэх нэг нөхцөл, шалтгаан буюу ЕБС-ийн хараа хяналтгүй дотуур байрны асуудлыг хөндөж, “Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” редакцын хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …