Ханиад хүрмээргүй байна уу, тэгвэл…

700gripӨвлийн хүйтэн улирал эхлэхээр хүмүүсийн бие сулидаад хөгшин, хүүхэд залуугүй нусаа татаад л явдаг. Ханиад хүрэхээр хоолой тань сэрвэгнэж, хамар тань битүүрж, халуурах шинж ажиглагддаг уу. Хэрэв ийм шинж тэмдэг танд ажиглагдаад эхлэвэл та даруйхан мөнгө төгрөг  зарахгүйгээр өөрөө өөрттөө эмч болох боломжтой. Ингэснээр хариад улам бүр хүндрэхээс та сэргийлж чадах болно.

Та хүнсний дэлгүүр ороод нэг ширхэг өндөг, 500 грамм сүү аваад, түүнийгээ  хольж хутгаад дээрээс нь нэг халбага зөгийн бал нэмээд дахин сайтар хутгаад уугаарай. Унтахдаа уух нь илүү үр дүнтэй. Мөн сүүнд цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ уувал ханиад намдаах үр дүнтэй эмчилгээ болдог гэнэ шүү.

Бас  сүү халаагаад тарваган шийр болон шоколад хийгээд  халуунаар нь уувал ханиад тань намдана. Сармис хүний эрүүл мэндэд тустай, хүний дархлаа болон хоол боловсруулах үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байдаг. Та ханиад хүрсэн бол сармистай хар шөл болон сармисыг хоолондоо хольж идэх нь танд тустай.

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн …