Нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тархалт буурч байна

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр халдварын тархалт буурч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Өнөөдрийн байдлаар 484.980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ. Харин нийслэлийн хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм.

Иргэд нэмэлт тунд хамрагдсанаар шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоос 26, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18, нас баралт 20 хувиар буурсан байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38 хувиар буурчээ. Тухайлбал, маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан байна. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …