Дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ

Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Ардын жүжигчин цол олгохоор болжээ.

Тэрээр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа Монголынхоо бахархал болсон дэлхийн дуучин юм.

Дуурийн дуучин Э.Амартүвшин 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлага нь дор суралцаж төгссөн. 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхэлж байсан юм.

Э.Амартүвшин энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байсан.

-2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал

-2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,

-2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин,«Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,

-2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,

-2016 онд «Seoul International Music Competition»-д III байр

-2021 онд дэлхийн “ Шилдэг Баритон” дуучнаар шалгарсан билээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …