Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн үед иргэд гадаад орнуудад аялж зугаалах нь ихэсч байна. Тухайлбал, Турк, Тайланд, Тайвань зэрэг орнуудад ихээр зорчиж байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулсан “Омикрон” вирус илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй.

Иймд иргэд та бүхэн тухайн улс оронд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцон, гадаад улс оронд зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …