ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.

Санал болгох мэдээ

МУБИС RETEACH төслийн Европын түнш байгууллагуудтай хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов

Монгол Улсын Боловсролын их сургууль дээр 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ERASMUS+ RETEACH …