Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж “Тайван инээмсэглэл” шүдний кабинет нээгдлээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн “Тайван инээмсэглэл” шүдний кабинет нээлтээ хийлээ. Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1,6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7,6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг хэлж байв. Тийм учраас тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Монголд анх удаа шүдний кабинет ийнхүү байгуулагдаж байгаа юм.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ” Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сэргээн засах төвд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинет нээлтээ хийж байна. Энэхүү кабинет нээлтээ хийснээр тусгай хэрэгцээт иргэдийн амны хөндийн өвчлөлийг эмчлэх боломж нээгдэж байна. Ялангуяа мэргэжлийн байгууллагынхаа дэргэд эмчлэх боломжтой кабинет нээгдэж байгаад ЭМС-ийн хувьд баяртай байна. Цаашид ХНХЯ-тай хамтраад тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийн асуудал болон журам стандартад томоохон бодлогын ажлууд хийнэ” хэмээн хэллээ.
Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм. Тус шүдний кабинет нь нийт 6 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийгдэж ийнхүү нээлтээ хийж байна хэмээн СЗТ-ийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг хэлэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …