Хөвсгөл аймгийн “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргажээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргажээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг  гаргасан.

Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

МАН-ын бүлэг: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын …