“Омикрон” вирусийн тархалт өндөр 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус тархсан дараах улс орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гарган мөрдүүлж байгаа.

Үүнд: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигер улс багтаж байна.

Харин бусад улс орнуудаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд бүртгэлжүүлж, гэрийн тусгаарлалтанд байхыг сануулан, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд иргэд оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна. Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.

Хэрэв буруу бичсэн тохиолдолд Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх заалттайг сануулж байна.

Цаашид цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын жагсаалтад өөрчлөлт орох бол албан мэдээллийг тухай бүрт хүргэх болно.

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …