Ерөнхий боловсролын 55-р сургууль газар зүйн хичээлийн кабинеттай боллоо

Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль газар зүйн хичээлийн кабинеттай боллоо.

Тус сургуулийн газар зүйн багш Х. Сувдаа, Т. Бумаа нарын боловсруулсан газар зүйн хичээлийн кабинет байгуулах төслийг “Prius Center” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 11 сая 817,000 төгрөгийн санхүүжилт олгосны дагуу газар зүйн иж бүрэн кабинеттай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “ Цукубо” ХХК-ны хамт олны төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Мөн тус компанийн хамт олон 6 а ангийн нийт 15 сурагчдад шинэ жилийн гарын бэлэг гардуулан өгөв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн захиргаа ”Цукубо” компанийн хамт олонд талархсанаа илэрхийлж өргөмжлөл гардуулан өглөө. Цаашид хамтран ажиллах талаар хоёр байгууллага харилцан ярилцлаа.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …