Сорви, нүх, сорви, нүх … Бид ихэвчлэн арьсандаа асуудал үүсэхэд анхаарч эхэлдэг. Гэтэл урьдчилан сэргийлэлт ямар чухал гээч.
Энэ 4 зарчмыг ягштал мөрдвөл батгагүй арьстай байх бүрэн боломжтой.
- Цэвэрлэгээг зөв хийх
- Нүх сүвээ бөглөхгүйгээр чийгшүүлэх
- Гуужуулалт тун чухал
- Хангалттай урьдчилан сэргийлэх
1. Цэвэрлэгээг зөв хийх
Арьсаа цочроохгүй, нүх сүвийг бүрэн гүйцэт цэвэрлэх гэсэн хоёр зарчмыг баримтлах хэрэгтэй. Солонгос бүсгүйчүүд хоёр шатлалтайгаар арьсаа цэвэрлэдэг.
1-р шат
Тосон цэвэрлэгчээр удаанаар иллэг хийнэ. Ингэж үндсэн бохирдлоо сайтар арилгана. All Clean Balm нь тослог бүтэцтэй ба арьсанд түрхэхэд торгомсог зөөлөн гулгамтгай болж хувирдаг бол, харин угаахад сүүн болж хувирна. Маш зөөлөн бүтэцтэй учир арьсыг цочроолгүйгээр, арьсны өөрийнх нь тослогыг хадгалж цэвэрлэдэг төдийгүй нүүр будгын үлдэгдлийг ор мөргүй цэвэрлэдэг.
2-р шат
Ингээд үлдэгдэл бохирдлыг арилгахдаа усан цэвэрлэгч ашиглана. Хүмүүс ихэвчлэн тослог арьстай гээд тосон цэвэрлэгчид төдийлөн таатай ханддаггүй. Үнэндээ тосыг тосоор арилгах нь хамгийн үр дүнтэй байдаг. Харин тосны үлдэгдэл, илүү дутуу бохирдлоо усан цэвэрлэгчээрээ хаман цэвэрлэх хэрэгтэй. Rose purifying cleaning water нь арьсны улайлт, батга, харшилийг арилгаж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Уг capнайн ус нь арьсны нүхжилт, гүнд орсон тос, бохирдлыг сайн цэвэрлэдгээрээ алдартай цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн.
2. Нүх сүв бөглөхгүйгээр чийгшүүлэх
Батгатай арьсыг яагаад чийгшүүлэх хэрэгтэй гэж?
Арьс хуурайшихад арьсан дахь тос улам ялгарч эхэлдэг. Харин арьсны илүүдэл тос бактераар хооллох дуртай. Ингээд илүүдэл тос, бактер хоёр нийлэгжин батга үүснэ. Заримдаа хангалттай ус уугаад ч арьсан дахь чийгшлийг нөхөж чаддаггүй. Иймээс өдөр 8-аас доошгүй стакан ус ууж, арьсаа тогтмол чийгшүүлж байх хэрэгтэй.Water volume ex тос нь бүх төрлийн арьсанд тохиромжтой ба тослог холимог арьсанд хүртэл тохирдгоороо онцлог юм. Арьсны гүнд нэвтэрч чийг тэжээлээр хангана. Энэ тосны цор ганц онцлог нь Hydra ToX технологоор бүтээгдсэн бөгөөд маш хөнгөн зөөлөн гелэн хэлбэрийн тос юм.
3. Гуужуулалт
Арьсны үхэжсэн эд эсүүдийг бүрэн цэвэрлээгүйн улмаас бохирдол үүсч батга гарах томоохон шалтгаан болдог. Тиймээс долоо хоногт 1-2 удаа тогтмол гуужуулснаар арьсыг гүн цэвэрлэдэг. Apple smoothie peeling gel нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.
4. Урьдчилан сэргийлэлт
Үрэвслийн эсрэг, бактерын эсрэг, антиоксидантын найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Арьсанд бага зэргийн хөндүүртэй улайлт үүсч эхлэх, батга дөнгөж гарч эхлэх үед даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Гидроколлойд агуулсан Bye bye pimple patch наалт нь нянгийн халдварыг зогсоож, мөн арьсанд бохирдол үүсгэсэн бүхий л нян, тос, бактерыг гаргаж ирдэг. Ингэснээр батга гаралтыг бүрэн арилгах болно. Мөн арьсыг тайвшруулж, үрэвслийг намдааснаар сорвижилтгүй түргэн эдгэх нөхцлийг бүрдүүлдэг.