Оны шилдэг ААН-үүдийг шалгаруулдаг “Entrepreneur 2021” ёслолын ажиллагаа энэ сарын 28-нд болно

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur 2021” ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

“Entrepreneur 2021” шалгаруулалтын материалыг хүлээн авч дууссан бөгөөд Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан энэ оны ОНЦЛОХ 10 аж ахуй нэгжийг тодруулахын зэрэгцээ тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинацуудаар шилдгүүдийг шалгаруулж өргөмжлөх болно.

Бизнесийн салбарын нэр хүндийг тодорхойлж, оны онцлохуудыг шалгаруулах “Entrepreneur 2021” арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 77277070-2, 99046587, 99078303 дугаарт холбогдож авна уу.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …