Экологийн Цагдаагийн алба: Ховордсон ан амьтныг агнахгүй байхыг анхааруулж байна

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постод арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10:00-22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэжээ.

Энэ өдөр 16:30 цагийн үед нэр бүхий иргэн 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг арванхоёрдугаар сарын 24-ний өдөр иргэн “Г” нь тарваганы хөлдөөсөн мах худалдан борлуулахаар хадгалж байсныг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.

Иймд иргэн та бүхэн ховордсон ан амьтныг агнахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Санал болгох мэдээ

“МЕТРО”-ны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл …