НОБГ:Өнгөрсөн долоо хоногт 45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг аврав

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Дээрх хугацаанд гал түймэрт өртөж 1 иргэн нас барсан.

2021 он гарсаар 12 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …