Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг хороо, хот нийслэлээ манлайлсан “Хөдөлмөрийн аварга”-уудаа нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр тодруулав.
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Нийслэлийн Хөдөлмөрийн Аварга”-аар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр тодорлоо.
Гал сөнөөгч ахлах ахлагч П.Энхбаяр нь ажиллах хугацаандаа гамшиг осол, гал түймрийн дуудлагаар 1170 удаа гарч, тактикийн алдаагүй унтраан ажиллаж, иргэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 16 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 115 хүний амь биеийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.