Шилдэг төрийн байгууллагын сайтаар WWW.ULAANBAATAR.MN шалгарлаа

 “Web awards-2021” цахим салбарын наадам болж, оны шилдгүүдийг өнөөдөр шалгаруулав. Энэ жилийн “Web awards-2021” наадам “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадамд www.ulaanbaatar.mn сайт Шилдэг төрийн байгууллагын сайтаар шалгарлаа.

Тус наадмыг  хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлог бөгөөд шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг. “Web awards-2021” наадмаар дараах номинациар шилдгүүдийг тодруулав.  Үүнд:

  • Шилдэг төрийн байгууллагын сайт-www.ulaanbaatar.mn
  • Мэдээллийн шилдэг сайт- www.zindaa.mn
  • Сайтын шилдэг бүтээл- www.isee.mn
  • Орон нутгийн шилдэг сайт- www.nutag.mn
  • Бизнесийн шилдэг сайт- www.ett.mn
  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт- www.peak.mn
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт- www.tovch.mn
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт -www.livetv.mn
  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт- www.shilen.mn
  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч-artplus design agency

НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтад өдөрт дунджаар найм, долоо хоногт 60 гаруй, сард 300 орчим мэдээ, сурвалжилга, ярилцлага ордог бөгөөд 2021 он гарснаас хойших нэг жил орчмын хугацаанд 2000 орчим мэдээлэл нийтэлжээ. Мөн олон нийтэд нээлттэй, ил тод байх үүднээс мэдээллийн бүхий л сувгаар ирж буй иргэдийн санал, шүүмжийг хүлээн авч, холбогдох алба, хэлтэст уламжлан, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …