Гаалийн Ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

indexӨнөөдөр “Гаалийн Ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг  “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа бүх гаалийн газар хороод, хилийн боомт, дэргэдэх байгууллагуудад нэгэн зэрэг зохион байгуулж байгаа аж. Мөн өдөрлөгийн хүрээнд иргэдэд гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлтийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх бөгөөд гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг дэлгэн нийтэд танилцуулах юм байна.

Сонирхуулахад, Гаалийн Ерөнхий газар “Шударга, шуурхай, соёлтой үйлчилээ” уриан дор “Инээмсэглэл” нэртэй аян зохион байгуулж байгаа ба тус аяны хүрээнд өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

index

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …