Beautiful young woman sleeping in bed

Сайхан арьстай байхын тулд хэр их нойр авах ёстой вэ?

Арьсандаа оруулах хамгийн том, юугаар ч орлуулшгүй, юутай ч харьцуулшгүй хөрөнгө оруулалт бол хангалттай хэмжээний нойр юм. Нойрны дутагдлаас болж нүдний доогуур бараан хүрээ үүсэх, хавантах, батга гарах, арьсанд хөгшрөлт үүсэх гэх мэт нэлээд ноцтой арьсны асуудлууд үүсдэг байна. Бид хэр хэмжээний нойр яагаад хэрэгтэй талаар нарийвчилсан задлан хийж бүсгүйчүүддээ хүргэж байна.

Танд яагаад нойр чухал хэрэгтэй вэ?


Клиник болон шинжлэх ухааны зарим судалгаануудаас үзэхэд насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах ёстой юм байна. Судалгаанаас үзэхэд бүр шөнөдөө 6 цагийн нойр авахад ч арьсны төрөл бүрийн үрэвслүүд үүсэх, цус харвалт өгөх магадлал маш их нэмэгддэг гэжээ. Хүний биед нойр яагаад зайлшгүй шаардлагатай вэ?

Тархи эрчим хүчний нөөцөө зарим нэг бүтээгдэхүүнээр цэнэглэдэг. Энэ нь яг л машин жолоодохтой нэг адил. Машинд шатахуун заавал хэрэгтэй, гэхдээ тэр шатахуун таны ядрах шалтгаан болдог.

Унтаж байх явцдаа хүний тархи өөрөөсөө хорыг гадагшлуулдаг горимтой. Хүний арьс өөрийн үндсэн горим цагтай бөгөөд зөвхөн оройн цагаар л эд эсийн нөхөн төлжилт, гэмтэл зэргээ засдаг байна.

Нойр арьсанд хэрхэн нөлөөлөх вэ?


Биднийг унтаж байх үед эсийн хуваагдах үзүүлэлт өсөж, улмаар өдрийн туршид стеройд гормоны үзүүлэлтийн төвшин буурснаас үүдэлтэй гэмтлээ засан, нөхөөн сэргээдэг байна. Стеройд гормоны хэмжээ буурвал арьсны үрэвслүүд үүсэх таатай нөхцөл бүрэлддэг гэдгийг мартаж болохгүй.

Биднийг дуг нойрондоо дугжирч байх үед өөр өөр гормонууд бидний биеийг сэргээж засах ажлаа чимээгүйхэн хийж байдаг. Бүх гормонууд өдөр ба шөнийн гэх тусгай бүтэц загвартай байдаг. Нойрны мөчлөг алдагдсанаас болж үрэвсэл үүсгэдэг стеройд гормоны хэмжээ ихсэж, улмаар тосны булчирхай үйл ажиллагаа идэвхжин илүү их тослогийг ялгаруулж арьсыг тослогтуулдаг.

Мөн стресс зэргээс болж нойрны дутагдалд орвол биеэс маш хүчтэй хариу үйлдэл үзүүлж бүр ч илүү их батга гарна.

Цагийн зөрүүтэй газруудаар явах, цагийн зөрүүд орох, шөнө дунд хүртэл сууж ажиллах гээд л бүх шалтгаанаас болж гормонуудын бүтэц алдагдана. Мелатонин бол хүнийг унтаж байх үед үүсдэг арьсны натурал антиоксидант юм бөгөөд арьсны эд эсийг гэмтээж байгаа үлдэн хөөж цэвэрлэдэг гэж ойлгож болно.Тэгэхээр нойрны дутагдал арьсыг батгашуулдаг бол, буруу хооллолт, генетикийн бусад бусад хүчин зүйлүүдтэй хавсарвал байдал улам хурцадна. Үрэвсэл ихэсвэл эд эсийн үйл ажиллагаа мөн тасалддаг.

Хэрэв та өглөө сэрэхэд ялангуяа оройтож унтсаны маргааш өглөө арьс тань улайж цоохортсон байвал таны арьсанд аль хэдийн үрэвслийн шинж тэмдгүүд гарчээ гэсэн үг. Үрэвслийн хамгийн эхний шинж тэмдэг тархинаас шууд арьсанд илэрч байгаа юм, учир нь арьс бол хамгийн том амьд эрхтэн. Арьс маш ихээр үрэвсвэл арьсны хувьд цаазын тавцанд очлоо л гэсэн үг, үүнээс болж арьс коллаген болон уян хатан чанараа алдаж эхэлдэг. Сайхан гүн нойрсож байх үед арьсны нөхөн сэргэх процесс явагдаж байдаг, харин сайн амарч унтаж чадахгүй бол арьс исэлдэж, улмаар арьсны төрөл бүрийн асуудал гарч ирнэ. Тиймээс хангалттай хэмжээний дугхийлт авч, антиоксидантаар баялаг шөнийн тос заавал түрхэж байх ёстой.

Шөнийн цагаар арьсны эд эсийн нөхөн сэргээлт маш хурдан явагдаж арьсны  нүх сүвээр арьсан дахь чийг усаа алддаг, тийм учраас арьсны хуурайшилтаас сэргийлж шөнийн чийгшүүлэгч тос түрхэх нь тун чухал шүү. Унтахын өмнө сайн ус уугаарай, харин спиртлэг зүйлс, кафен агуулсан уух юм уухгүй байхыг зөвлөж байна. 

Хэдэн цагт унтвал сайн бэ? 

Арьсны нөхөн сэргээлтэд таны хэдэн цагт унтахаар хэвтэх чинь хамгийн чухал. Ер нь 22-23 цагийн хооронд унтвал их сайн. Өсөлтийн гормон унтсанаас хойш 3 цагийн дотор ялгарах ба өглөөний 2 цагт хамгийн ихээр ялгардаг байна. 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …