1. Шүршүүрт орж байхдаа өргөн шүднүүдтэй сам хэрэглэ
Үс нойтон байхдаа илүү их гэмтэх магадлал өндөртэй байдаг. Гэхдээ шүршүүрт орж байхдаа ангижруулагчаа түрхсэний дараа маш өргөн шүднүүдтэй самаар самнах хэрэгтэй. Ингэснээр дараа нь үс ширэлдэхгүй сайн талтай. Мөн ангижргуулчийг үсэнд тэнцүү хуваарилж, үс гэмтэхээс сэргийлдэг байна. Мөн шүршүүрээс гарсны дараа орооцолдсон үсээ самнавал үс асар ихээр гэмтдэг. Бидний ихэнх нь уснаас гараад нойтон орооцолдсон үсээ самнах тал ажиглагддаг ба энэ нь таны үсийг асар ихээр гэмтээж байгааг ойлгоорой.
2. Үсний үзүүр хэсгийн орооцолдоог эхлээд гарга
Үсний орооцолдоог гаргахдаа мөн самнах техникээ маш зөв эзэмших хэрэгтэй.
Үргэлж үсний угаас буюу оройноосоо эхлэж самнаарай. Орооцолдоог гаргах үед үсний үзүүр дээр хамгийн их ачаалал ирдэг буюу хамгийн ихээр гэмтдэг. Тиймээс үсний үзүүрийн ширэлдээг эхэлж гаргаад дараа нь дунд хэсгээр самнаж, эцэст нь оройн хэсэг буюу үсний угийн хэсгийг самнаарай.
3. 7 хоног бүр үсэндээ маск хэрэглэ
Яг л бидний нүүрний арьстай нэгэн адилаар үсэнд маань чийг тэжээл дутаж байдаг, ялангуяа өвлийн улиралд. Чийгшүүлэх маскыг 7 хоногтоо нэг удаа хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа үсээ угаасныхаа дараа. Хэрэв хатаад хуйх нь хуурай болчихвол яг хугараад гэмтсэн үсний үзүүр дээрээ маскаа тавиарай. Ингэсэн тохиолдолд үсээ сэнсдсэн ч гэсэн үсийг гэмтээхгүй ба үс зөөлөрч, хугаралт уналт ч багасна.
4. Шүршүүрт орсныхоо дараа үсээ хатаахдаа микрофайбер ( microfiber) алчуур хэрэглэж шингээж ав.
Нойтон үсээ алчуураар ороогоод толгойн дээрээ овоолоод орхичихдог бидний ихэнх нь. Энэ бол үс гэмтээдэг хамгийн том шалтгаан. Үүний оронд microfiber алчуур хэрэглэж сур. Даавуун болон бусад төрлийн алчуур хэрэглсэнээс илүүтэйгээр ийм алчуур хэрэглэж үсний үзүүрийн хүртэл усыг шингээж авах нь үсийг харьцангуй бага гэмтээдэг.
Үсээ сэнсдэхдээ сайтар анхаар
Халуун юмаар үлээлгээд байх нь үсэнд асар муу гэдгийг хэн хүнгүй мэдэх байх гэж найдаж байна. Гэхдээ бид үсээ сэнсдүүлсээр л байдаг. Хэзээ ч хаяж чаддаггүй. Гэхдээ үсээ сэнсдэхээсээ өмнө заавал хошуунд нь тусгаарлагч толгойг нь хийж бай, мөн түүнчлэн мөн үзүүр хэсэг рүү шууд халуун агаар хүргэхээс зайлсхий, түүний оронд үсний угийг бөөрөнхий самны тусламжтайгаар эргүүлж сэнсдээрэй.