Conceptual shot of Acne & Problem Skin on female face.

Батга гарах 5 шалтгаан, түүнээс хэрхэн салах вэ?

Та өглөө оройгүй нүүрээ давхар сайн гэгч нь цэвэрлэж, сэрум түрхэж, маск тавин, элдэв төрлийн батганы эсрэг бүтээгдэхүүн түрхээд ч батганаас салахгүй байна уу? Шилжилтийн насны гормоны өөрчлөлтийн үе хэдийнээ өнгөрчхөөд байхад ч тэр. Зарим нэг гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалж байж магадгүй.

1. Бохир гоо сайхны багснууд

Хэрэв та нүүр будгийн багс байнга хэрэглэдэг, хамгийн сүүлд хэзээ угааж  цэвэрлэснээ  санахгүй  байгаа бол батга үржих маш том нөхцөлийг бүрдүүлж өгч байна л гэсэн үг юм. Багсны ширүүн үснүүд нь элдэв янзын бохирдлыг өөртөө соронз адил л татдаг гэж арьс, гоо засалчид анхааруулдаг байна. Багсаа байнга цэвэрлэж угаахыг зөвлөж байна. Xамгийн сайн найдвартай арга нь зориулалтын багс цэвэрлэгчээр угаах юм. Багсанд тогтсон бохирдлыг гүйцэд сайн цэвэрлээд бүлээн усаар зайлж, дэлгэж хатаана.

2. Үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүдийг түрхсэнээр

Хуйхны ирмэгийг даган батга гараад байвал үсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс чинь болсон байж магад. Үсний будаг болон их өтгөн бүтэцтэй үс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь арьсны нүх сүвийг бөглөн батга гаpах суурь болдог гэж арьсны мэргэжилтнүүд үзэж байна. Үсний цацлаг ба үсний будаг хэрэглэхдээ маш болгоомжтой бай, эсвэл органик орц найрлагтай бүтээгдэхүүн туршиж үзээрэй. Харин нурууны батгатай бол үсээ шампуниар угааж ангижруулагчаар зайлсны дараа биеэ мөн адил биеийн шингэн савангаар угаагаарай. Учир нь үс угаасан савангийн хөөс сайн зайлахгүй бол батга гарах нэгэн үндэс болдог.

3. Бохир дэрний уут 

Шөнө унтахаасаа өмнө хэчнээн нүүрээ угааж цэвэрлэсэн ч гэсэн нүүрнээс ялгарсан тос хөлс дэрний уутанд тань үргэлж наалдаж үлддэг гэдгийг мартаж болохгүй. Үс хялгас ба арьсны бохирдол нь дэрний уутанд наалдаж үлдэж дараагийн шөнө нь таны арьсанд уг бохирдлыг дамжуулдаг. Тиймээс 7 хоног бүр ор дэрний цагаан хэрэглэлээ сольж байгаарай.

4. Онгоцоор аялах

Нислэгийн дараа таны нүүрэн дээр юм гардаг бол та ганцаараа биш гэсэн үг шүү. Нислэгийн үеэр арьс маш ихээр тослогийг ялгаруулж хуурайшилт үүсдэг. Бүр тослог арьстай хүмүүст ч тохиолддог. Онгоцоор аялж байхдаа инээдтэй харагдана гэж айхгүй бол салфеткан маск тавьж болно, яг л олны танил хүмүүс шиг.

5. Бохирдсон гар утсаа хэрэглэх 

Хацар нүүрээр нь байнга юм гараад байна уу?  Гар утасныхаа дэлгэцийг сайтар цэвэрлэх цаг нь болжээ гэсэн үг юм. Таны утасны дэлгэц асар их тослогжилт, бохирдол нянг өөртөө 24 цагийн турш тээгээд явдаг гэж төсөөлдөө. Муухай байгаа биз?

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …