Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 4-нд 10:00 цагт товлосон.
Гэвч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд тус хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлжээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Мөн шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар