80 дөхсөн “цуврал алуурчин”-тай гэрлэх гэж буй 25-тай бүсгүй

АНУ-д хамгийн зартай “Харгис араатан” хэмээн хочлогддог цуврал алуурчин 79 настай Чарльз Мэнсонтой, 25 настай Стар хэмээх бүсгүй гэрлэх гэж байгаа тухай мэйл онлайн сайтад гарчээ.

Чарльз Мэнсон гэгч нь өөрийн дүү болон найз гэсэн 7 хүний хамт нийт найман гэр бүлийг хүйс тэмтэрсэн аймшигт алуурчин юм. Түүний үйлдэж байсан аллагуудаас хамгийн аймшигтай нь Америкт алдартай болоод байсан залуу найруулагч Роман Плаанскийн эхнэр найман сартай жирэмсэн эхнэрийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг байжээ. Мэнсоны гэр бүлийнхэн аллага үйлдэхдээ ихэвчлэн олны танил хүмүүсийг сонгодог байсан аж.

Аймшигт алуучрчныг бүх гэм нүглийнх нь хариуд 1969 онд бүх насаар нь хорих шийдвэрийг АНУ-ын дээд шүүхээс гаргасан бөгөөд түүнтэй хамт аллага үйлддэг байсан “Мэнсоны гэр бүл” хэмээн нэрлэгдсэн 6 хүнийг ч мөн бүх насаар нь хорих ял оноожээ.

Ийм чөтгөртэй суух гэж буй 25 настай залуу бүсгүй Стар гэгч нь алуурчны шүтэн бишрэгч бөгөөд 19 настайгаасаа эхлэн Мэнсоныг эргэхээр шоронд ирдэг болжээ. Бүсгүй бараг өдөр бүр хөгшин эр дээр ирж таван цаг хиртэй уулздаг бөгөөд 6 жилийн турш эргэсний эцэст гэрлэхээр шийдсэн гэнэ. Стар бүсгүй бүр бага байхын л алуурчны шүтэн бишрэгч байсан бөгөөд дээрэм, хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан нэгэн юм байна. Мөн тэрээр өдгөө харгис алуурчинтай гэрлэхээр шийдсэн тухайгаа олон нийтэд зарлаж, Мэнсоныг сулла хэмээн шаардах болсон гэнэ.

Чарльз Мэнсон нь өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …