Казахстанд байгаа монгол иргэдэд жагсаал цуглаанд оролцохгүй, олон нийтийн газраар болгоомжтой зорчихыг зөвлөлөө

Казахстан улсын газрын тос олборлолтын гол бүс нутаг болох Жанаозен хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Улмаар тус улсын хэд хэдэн хотод энэ долоо хоногийн турш олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд байгаа монгол иргэдэд хандан зөвлөмж гаргасан байна. 

Зөвлөмж:Казахстан Улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх,өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна”гэжээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …