Улаанбаатарт 16 хэм хүйтэн

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

                                                         2013 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төв, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …