Ус ашигласны төлбөрийг төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэлийг хангах тухай”  А/1020 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийслэл, дүүргийн төсөвт төвлөрүүлэх ус ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх  зорилгоор 2013 оны 11-р сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ныг хүртэл ажлын 27 хоногийн  эрчимжүүлсэн  ажил зохион байгуулахыг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгалаа.

Эрчимжүүлэх ажлын хүрээнд даархь ажлуудыг зохион байгуулахыг холбогдох албаныхан үүрэг болголоо.

– Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Туул голын сав газрын захиргаа, дүүргийн Засаг дарга нартай хамтран нийслэлийн хэмжээнд ус ашиглагч бүрээр гаргасан дүгнэлт, олгогдсон зөвшөөрөл, байгуулсан гэрээг шинэчлэн татварын албанд хүргүүлэх ажлыг зохион байгуулах
– Эрх бүхий байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байгаа, гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ус ашигласны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй ус ашиглагчийн ус ашиглах эрхийг хүчингүй болгох, хязгаарлах, зогсоох хүртэл арга хэмжээ авах
-Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлтэй гэрээ байгуулж, ус ашиглаж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвар төлөгчөөр бүртгэн гэрээний дагуу ус ашигласны төлбөрийг дараа сарын 15-ны дотор нийслэл, дүүргийн төсөвт төвлөрүүлэх
-Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гэрээг шинэчлэн, усны төлбөрийг дараа сарын 15-ны дотор нийслэлийн төсөвт төвлөрүүлэх
– Байгалийн нөөц ашигласны төлбөр хураах, хяналт тавьж ажиллах эрх бүхий албан тушаалтныг томилон, ус ашигласны төлбөрийг 12 сарын 15-ны дотор нийслэл, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …