ГХЯ: Алматы хотод байнга оршин суудаг монгол иргэн тус хотын цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Казахстан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн билээ.

Уг мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байна.

Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахстан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байна.

Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, консулын газар уг иргэний ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байгаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …