Өвлийн улиралд Хятадын хойд нутагт амьдардаг хүмүүс мөсөөр урлаж хийсэн урлагийн бүтээлээр цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайгаа гоёж, хотын өнгийг мөсөн баримлаар чимдэг уламжлалтай.
Мөсөн баримал гэхээр мэдээж мөсийг цавчиж урлан олон янзын дүрс гаргахыг хэлдэг. Хятад улсад мөсөн баримал хамгийн сайн хөгжсөн бүс бол Зүүн хойд бүс, тэр дундаа Хар мөрөн мужид хамгийн алдартай байдаг. Мөсөн баримлыг харах гэж маш олон жуулчин өвлийн улиралд Хар мөрөн мужийг зорьдог. Бээжингийн өвлийн олимп ойртож буй мөчид олимпоор сэдэвлэсэн олон сайхан бүтээл олны анхаарлыг татаж байна.
Хятадын Зүүн хойд нутагт өвлийн улиралд маш хүйтэн, мөсний нөөц ихтэй учраас мөсөн баримлын хэмжээ ч явах тусам ихсэж, мөсөн баримлын өлгий болж байна. Мөсөөр хана хэрэм, мөсөн шат хүртэл урладаг болжээ.
Хар мөрөн мужийн төв Харбин хот нь Мөсөн баримлын олон улсын тэмцээн зохион байгуулах гол хотын нэг байж, Харбин хот нь уг тэмцээнийг 34 дэх удаагаа зохион байгуулж байна.