ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1818 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1227 нь нийслэлд, 565 нь орон нутагт, 26 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр иргэн нас барж, нийт нас баралтын тоо 2003 болсон байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4781 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 14354 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 1253 нь хөнгөн, 2873 нь хүндэвтэр, 618 нь хүнд, 37 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 713 хүүхэд, 440 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.